card

Манай сургалтын хөтөлбөр нь үндэсний хөтөлбөрт түшиглэхээс гадна нэмэлтээр сурагчдын сурах сэдлийг төрүүлж нийгмийн амьдралд бэлтгэх зорилгод түшиглэсэн чанарын баталгаажуулалтыг бүрэн хангасан Кембриджийн хөтөлбөр болон DIGI хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Кембриджийн хөтөлбөр нь өргөн хүрээний өндөр төвшний боловсролыг суралцагчдын мэдлэг, чадвар, хандлагын цогц чадамжид тулгуурлан суралцагчдад олгон төгсөгчдийг Дэлхийн их, дээд сургуулиудад элсэлтийн шалгалтгүй орох боломжийг нээж өгдгөөрөө онцлогтой. Үүнээс гадна бид Англи улсын Манчестер хотод төвтэй үндэсний тооцооллын буюу дижитал сэтгэлгээг бий болгох NCC боловсролын байгууллагын DIGI хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

 

DIGI хөтөлбөр

ДИЖИ хөтөлбөр нь NCC буюу Британийн Боловсролын төвийн боловсруулсан бүрэн дунд сургуулийн суралцагчдад зориулагдсан математикт суурилсан, тооцооллын буюу дижитал хөтөлбөр юм. -

1-р шат Алгоритм болон түүний үүрэг, энгийн програм үүсгэх болон алдаа согогийг засах энгийн програмын шинжийг урьдчилан харах чадвар, технологи ашиглах, нээх, хадгалах, буцаах зохиох тухай, математик сэтгэлгээ, загварчлалДижи хөтөлбөр нь 21-р зууны сүлжээ мэдээллийн технологи, математик СЭТГЭЛГЭЭГ суралцагчдад олгоно. Багш болон суралцагчдад зориулсан гарын авлагын тусламжтайгаар сургалт зохион байгуулагдана.

2-р шат Тусгай зорилго дээр суурилсан программ зохиох бичих, алдаа согог засах чадвар, програмын дараалал, давтамж хийх тухай, энгийн алгоритм дээр ажиллах. Компьютер сүлжээ, хайлтын технологи ашиглаж сурах, төрөл бүрийн програмыг аюулгүй зөв ашиглаж сурах

3-р шат 2 болон түүнээс дээш хэлний програмыг ашиглан олон төрлийн асуудлыг шийдэх, тооцооллын Сэтгэхүйн түлхүүр алгоритмын тухай. Олон төрлийн технологийг аюулгүй зөв ашиглаж сургах

4-р шат Бүх сурагчид Компьютер технологийг мэргэжлийн Төвшинд ашиглах боломжийг олгоно.

Дэлгэрэнгүй

Кембриджийн хөтөлбөр

КЕМБРИДЖ БАГА ДУНД

  • Cambridge Lower Secondary 11 - 14 нас

КЕМБРИДЖ ДУНД

  • Cambridge Upper Secondary 14 -16 нас

КЕМБРИДЖ АХЛАХ

  • Cambridge Advanced 16 – 19 нас

Кембриджийн хөтөлбөр нь дэлхий нийтийн стандарт сургалтын чанарын баталгаажуулалтыг хангах зорилготой, дэлхийн шилдэг их дээд сургуулиудад элсэх элсэгчдийг бэлтгэх сургалтын шаталсан тогтолцоо юм.  Тус хөтөлбөр нь суралцагчийг НЭГ шатнаас нөгөө шат уруу шилжих боломж нөөцөөр хангадаг. Үүний үр дүнд суралцагчдад системтэй мэдлэг бий болж төгссөний дараа хүссэн их, дээд сургуульдаа Элсэлтийн болон хэлний шалгалтгүйгээр элсэн суралцах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бололцоог бий болдгоороо онцлогтой.

Дэлгэрэнгүй